Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд цаг наргүй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн биеийн дархлааг нэмэгдүүлэх, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2-р хорооны иргэн, МУ-ын гавьяат уурхайчин, Дүүргийн засаг дарга асан Л.Дамдинсүрэн гуай өөрийн тарьж, ургуулсан чацаргана жимсний дээжээс 20 литрийг хандивлалаа.
Энэ үеэр “Би дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа эмнэлгийнхээ өнгө үзэмж, болоод ажил үйлчилгээг сайжруулах талаар ихэд зовнисон ч төсөв, санхүүгийн хүрэлцээгүй байдлаас үүдэн засаж, сайжруулж чадаагүй.
Харин өнөөдөр миний тэр бодож явсан бодол биеллээ олж, ажил хэрэг болж байгааг харахад иргэн хүний хувьд сэтгэл хангалуун байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, амжилт хүслээ.

Бидний ажил үйлсийг дэмжиж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн танд болон танай гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүн төрөлхтөн эрүүл энх
Хүж дэлхий амгалан байг