Дэлхий дахинд болоод Монгол улсад ч бүртгэгдээд буй цар тахлын үед эх орон, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй ЭМ-ийн салбарынхандаа талархаж буйгаа илэрхийлэн тэднийгээ энэхүү аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлж МЭМАҮЭХ-ноос амны хаалт, амин дэм илгээснийг манай хамт олон хүлээн авлаа.
Энэ хэцүү цаг үед бие биендээ санаа тавьж, сэтгэл зүйгээ өөдрөг байлгаж, урмаар тэтгэгдэх нь өвчнийг хамтдаа дийлэхэд хамгийн чухал юм. Энэхүү илгээмжийн дээжээс бид коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны төвд ажиллаж буй баг бүрэлдэхүүндээ олгоод байна.
Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж буйгаа илэрхийлэн бидний ажил үйлсийг дэмжиж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн танай хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлст тань амжилт хүсэн, ариун үйлс түгэн дэлгэрэхийг ерөөе.
Хүн төрөлхтөн эрүүл байг
Хүж дэлхий амгалан байг
ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ.