Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байж болзошгүй иргэн өнөөдөр амбулаторийн тасгаар үйлчлүүлсэнтэй холбогдуулан бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өрөө өрөөнд нь тусгаарлан, хөл хорио тогтоож ПСР шинжилгээнд хамруулаад байгаа юм.
Энэхүү шинжилгээний хариу өнөө шөнөдөө гарах бөгөөд маргааш амбулаторийн тасагт ариутгал, халдваргүйтгэл хийгдэх тул ажиллахгүй болсныг мэдэгдэж байна.
Иймд иргэд та бүхнийг нэн шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасгаар болон ӨЭМТ-ээр үйлчлүүлэхийг хүсч байна. Нөгөөдөр буюу 2021.02.03-ны өдрөөс үйл ажиллагаа хэвийн явагдах юм. Мэдээлэлтэй танилцсан эрхэм та ахмад настнууд болоод өөрийн ойрын хүмүүстээ мэдээллийг дамжуулж, бусдыгаа эрсдлээс сэргийлнэ үү.
Харин коронавируст халдвар илрүүлэх, тандалтын шинжилгээний төв хэвийн ажиллах болно.