Налайх дүүрэгт коронавируст халдварын батлагдсан 6 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Эдгээр тохиолдлууд нь 3, 7 дугаар хороодод бүртгэгдсэнтэй холбогдуулан эхний ээлжид эрсдэл бүхий 3, 7 дугаар хорооны иргэдийг “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамруулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байна.
Шинжилгээнд хамрагдах тус хорооны иргэдийг гудамж, орцоор хуваарь гарган хэсгийн ахлагч нар цаг тараасан тул заасан хугацаандаа бичиг баримт, амны хаалт, бээлий, амны цаастай ирэхийг анхааруулж байна.
Тус хороодын иргэдийг дараах зохион байгуулалтаар шинжилгээнд хамруулна. Үүнд:
●3 дугаар хорооны
👉Замчин хэсгийн иргэд 109-р сургуулийн байранд байрлах шинжилгээний түр цэгт
👉Дэнж хэсгийн иргэд 3-р хорооны байранд байрлах шинжилгээний түр цэгт
👉Наран, Баялаг хэсгийн иргэд 152-р цэцэрлэгийн байранд байрлах шинжилгээний түр цэгт очиж өгөх бол
👉Хөндлөнгийн даваа, Баянгийн бүрд хэсэгт явуулын баг очиж шинжилгээг авна.
●7 дугаар хорооны иргэд
👉Өвөршанд хэсгийн иргэд Өрхийн эмнэлгийн шинэ байранд байрлах шинжилгээний түр цэгт
👉Бадралын хэсгийн иргэд 7-р хорооны байранд байрлах шинжилгээний түр цэгт
очиж өгөх бол
👉Шинэ Налайх хороололд явуулын 2 баг ажиллаж орцонд нь шинжилгээг авахаар зохион байгуулалтыг хийгээд байна.
Шинжилгээний ажлыг зохион байгуулахаар Налайх ЭМТ-ийн шинжилгээний түр 5 цэг, явуулын 3 цэг ажиллаж, төрийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллах юм.
Шинжилгээг тухайн өрхөөс нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог нэг хүнээс авах тул НАЛАЙХЧУУД та бүхэн бөөгнөрөл үүсгэж, эрсдэлийг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлж, товлосон цагтаа ирэх, ирэхдээ хөл хорио, халдвар хамгааллын дэглэмээ чандлан баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.