Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг “Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр” энэ амралтын өдөр тохиож, дүүргийн аж ахуй нэгж байгууллагууд “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Мод тарих үндэсний өдөрт Налайх Эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, 250 гаруй мод суулгаж, ирээдүй хойч, үр хүүхдүүддээ эрүүл аюулгүй амьдралыг бий болгож, ногоон орчныг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

Дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчиноо хамгаалах, иргэдийн ая тухтай эрүүл орчин нөхцлийг бүрдүүлэхэд хүн бүрийн оролцоо идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилго бүхий дээрхи ажлын хүрээнд дүүргийн ногоон байгууламж 2016 онд 5.1 га байсан бол өдгөө 12.8 га болон нэмэгдсэн байна.