Манай улсад өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварын бүртгэгдсэн нийт тохиолдол 455, үүнээс 329 хүн эдгэрсэн байна.
2020.11.18-ны өдрийн 11:00 цагийн байдлаар 20 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр аймагуудад тус тус халдвар батлагдаж, бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ЭМБ-аас өгсөн заавар зөвлөмжийг сайтар дагахыг хүсэж байна.