Анх БНХАУ-ын Ухань мужид бүртгэгдсэн гэгдэх шинэ төрлийн коронавиурс өдгөө амьтнаас хүнд, хүнээс хүнд халдварладаг болохыг ДЭМБ тогтоогоод байгаа билээ.

Тиймээс энэ халдварт вирусийн талаар Налайх ЭМТ-ийн халдвартын эмч Г.Солонго болон Халдвар судлагч эмч Б.Ирэх-Амарчулуун нар эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 120 гаруй хүнд энэ талаарх мэдээллийг хүргэлээ.

Сургалтаар Коронавирус гэж юу вэ?, Эмнэлзүй, хүндрэх шинж тэмдэг, эрсдэл, батлагдсан тохиолдлууд, халдварлах зам, шинжилгээ, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, сэргийлэлтийн талаарх мэдлэгийг олголоо.

Мөн өвчлөлд илүү өртөх магадлалтай иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудад нэн түрүүнд гараа зөв сайтар угаах, амны хаалт зүүхийг зөвлөлөө.

Та өөрийгөө болоод гэрээ бүлээ урьдчилан сэргийлэхэд дараах энгийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлнэ үү!
1. Хүн бүр маск зүүх
2. Гараа тогтмол сайн угаах
3. Олон нийтийн газраар очихгүй байх
4. Шинэ коронавирусийн халдвар гарсан улс орнууд руу явахгүй байх