1. УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД:
Коронавирусын халдварын нөхцөл байдлыг хянах үүднээс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл коронавируст халдварын ПГУ /PCR/ шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд болон зайлшгүй шалтгаантай ачаа тээврийн хэрэгсэл /хүнс, шатахуун, түлшний хангамж, өвс, тэжээл, уул уурхай, эм, эмнэлгийн хэрэгсэл/-ийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан тул зөвхөн дээрхи шалтгаан бүхий иргэд ПГУ /PCR/ шинжилгээнд хамрагдаж, хариу гарсны дараа зорчих хөдөлгөөнд оролцоно уу!
(Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Түр журам батлах тухай” 156 дугаар тушаалд зааснаар)
2. ОРОН НУТГИЙН БОЛОН ГАДААД УЛСАД ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
2.1. Орон нутгийн иргэд нь Улаанбаатар хотоос орон нутаг руугаа 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цаг хүртэл 4 хоногийн хугацаанд зорчих боломжтой байгаа тул:
– Зорчихоор PCR шинжилгээ өгсөн боловч зорчиж амжаагүй байгаа бол өмнөх шинжилгээний хариутайгаа
– Шинжилгээ өгч амжаагүй бол дүүргүүдэд байрлах шинжилгээний цэгүүдэд өгөх
2.2. Гадаад улсад байнгын оршин суудаг иргэд болон албан шугамаар гадаад улсад зорчих иргэд нислэг болох өдрөөс 2 хоногийн өмнө ПГУ /PCR/ шинжилгээ хийлгэсэн байна.
3. Сайн дурын болон байгууллагын захиалгаар шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон болно. Харин зорилтот бүлгийн иргэд, дам хавьтал болсон иргэд, гэрийн ажиглалт тусгаарлалтад орж буй иргэд цаг товлолын дагуу ПГУ /PCR/ шинжилгээнд хамрагдана.