Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн Ковид-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 41 болсон байгаа билээ. Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй ч бид тайвшрах болоогүй учир эрсдэлийг тооцоолж, бэлэн байдлыг хангах, болзошгүй нөхцөл байдалд хэрхэн ажиллах зэргийг тодорхойлж буй юм.

Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагаа уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Энэхүү дадлага сургуулилтыг хэд хэдэн хэсэгт хийх юм.

Иймд коронавируст халдварын цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах дадлага сургуулилт явуулах болсонтой холбогдуулан иргэд та бүхнийг иргэний үнэмлэхээ биедээ авч явахыг хүсч байна.

Тус сургуулилт нь өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш үргэлжлэх юм.