Анхны хүн эмнэлэг гэх тодотголтой, их түүхэн дурдатгалтай Налайх ЭМТ-ийн хамт олон бид өнөөдөр 336 орон тоотойгоор 96 дахь жилдээ ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлж байгаа билээ.
Энэ түүхэн байгууллагад ажиллаж буй хүн тус бүрийн хичээл зүтгэлийн хүчээр бид зөвхөн сүүлийн нэг жилд

👉 Эмчилгээ, үйлчилгээний “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ”-ийг 4 жилийн хугацаатай авсан.
👉95 жилийн түүхэн ойгоо үе үеийн ахмадуудаа болон ажиллаж байсан хамт олон, хамтран ажилладаг байгууллагуудаа хүндэтгэн урьж, энэ л бүрэлдэхүүнээрээ амжилт, ололтоо хэлэлцэн дүгнэж, хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон амжилттай зохион байгуулж, Нийслэлийн “ХАНГАРДИ” одонт эрүүл мэндийн байгууллага болж ахин нэг түүхийг хамтдаа бичилцсэн.
👉 Дэлхий дахинд аюулт тахал гэж нэрлэгдсэн “Ковид-19”-ын үед бид улс, нийслэлийнхээ шийдвэрийн дагуу хол хорио тогтоон, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг үеэс эхлэн өдгөө 6 сарын турш бэлэн байдалд ажиллаж, 2 чиглэлийн АТШНТ-д 52 эмч, мэргэжилтнүүд 24/72 цагаар ажиллаж, удирдлагын багийн /Удирдлагын зөвлөл, тасгийн эрхлэгч/ 20 албан хаагч ээлжлэн өдөр тутмын хяналтыг хийж, хэт ачааллын үед нэмэлтээр 150 гаруй эмч, мэргэжилтнүүд өөрийн үндсэн ажлынхаа зэрэгцээ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудад оролцож, оновчтой зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.
👉 ISO:9001:2015 ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэхийг зорин ажиллаж, энэ оны 7 сард 3 жилийн баталгаажилтын гэрчилгээгээ гардан авснаар нийслэлийн эрүүл мэндийн төвүүдээс анх удаа олон улсын стандарт хангасан байгууллага боллоо. Энэ хүрээнд 6 аудитор, 4 сургагч багш бэлтгэгдсэн.
👉 Бид байгууллагынхаа гадна, дотно тохижилт үйлчилгээ, өнгө үзэмжийг сайжруулах их бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд халдвартын хэсгийн байр, мэс засал, яаралтай тусламж, амбулаторийн 2-р байр, амбулаторийн тасгийн нэг цэгийн үйлчилгээний хэсэг, эмгэг судлалын хэсгийн байр, нэгдсэн эмнэлгийн гадна талын тохижилт зэрэг засвар, үйлчилгээг хийж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч 200 ширхэг модыг хамтдаа тарьсан.
👉 Гадаад харилцаагаа түлхүү хөгжүүлэхийг эрхэмлэж, БНСУ-ын 3, БНХАУ-ын 1, Тайвань 1 эмнэлгүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах, мэргэжилтэн солилцох, сургаж чадваржуулах ажлууд амжилттай үргэлжилж байна.

Энэ мэтчилэн олон ажлуудыг хамтран хийж, нэг зорилго, нэг үйлсийн төлөө хоёргүй сэтгэлээр ажил, үүргээ гүйцэтгэж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд сэтгэл шулуудан ажиллаж буй нийт хамт олондоо “ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙН МЭНД ДЭВШҮҮЛЖ, ТА БҮХЭНДЭЭ БОЛОН ГЭР БҮЛИЙНХЭНД ТАНЬ ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Бидний түүхэн амжилт, ололтын буухиа улам өргөжин үргэлжилсээр…

ХАНГАРДИ ОДОНТ
НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛ