Коронавируст халдвар дотоодод тархаад сар гаруй хугацаа өнгөрч, халдварын тоо өдөр бүр нэмэгдэж байна. ЭМЯ-ны сүүлийн мэдээгээр тус халдварын тохиолдол ЭМБ-аар үйлчлүүлж байсан иргэд дундаас бүртгэгдсэнийг танилцуулсан.
Хэдийгээр Налайх дүүрэгт өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч эмнэлэг эрсдэл өндөртэй орчин гэдгийг ахин сануулж, цаашид ч ЭМБ-аар үйлчлүүлэгчдээс халдварын тохиолдол бүртгэгдэх магадлал өндөр байгаа учир иргэдийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор үзлэгийн цагийг цахим хэлбэрээр олгох зохицуулалтыг маргаашаас /2020.12.18/ хийж байна.
Иймд иргэд та бүгдийг эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлагатай нөхцөлд амбулаторийн үзлэгийн цагийг 70232448, 70233464 /3/ дугааруудад холбогдон урьдчилан захиалж үйлчлүүлэхийг АНХААРУУЛЖ байна.
Өөрөөр хэлбэл, өөрийн биеэр ирж дугаарлалт үүсгэн үзлэгийн цаг авах боломжгүй төдийгүй эмнэлэг рүү нэвтрүүлэхгүй, утсаар урьдчилж цаг аваагүй тохиолдолд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй юм.
“ХАРИУЦЛАГАТАЙ, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙЖ, ХАЛДВАРААС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” уриалгад нэгдэж, таныг энэхүү мэдээллийг өөрийн гэр бүл, ахмад настнууд, найз нөхөд, ажлын газрын хамт олондоо хүргэж, мэдээллийг бусдад дамжуулахад хамтран ажиллахыг хүсэж байна.
Зөвлөгөө, мэдээлэл өгөх бусад утасны дугаарууд:
Хүүхдийн эмнэлэг: 70233464 / 7 /
Дотрын тасаг:70233464 / 8 /
Хүлээн авах: 70233464 / 2 / товч дээр дараарай.
ЯТТ 103: 7023103
Эдгээр дугаарууд нь энгийн ярианы тарифтай юм.