Налайх ЭМТ-ийн Амбулаторийн тасгаар үйлчлүүлэгчдэд томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээллийг өглөө.

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллийг хүргэх уг ажлыг Уламжлалтын эмч Б.Саранчимэг, физик эмчилгээний сувилагч Н.Нямхүү, Х.Толхон нар зохион байгуулав.