Налайх ЭМТ-ийн даргын А/134 тоот тушаалын дагуу ”Эeрэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Хүүхдийн тасгийн хамт олон зөвлөн туслах зорилгоор Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийнхны ажлын ачааллыг хуваалцаж, ажил, мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
Энэ үеэр Хүүхдийн тасгийн эрхлэгч Б.Аръяа нярайн эмгэг судлалын хэсэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг түнхний ЭХО-д харж, нярайн эмч Д.Отгонхишигийн хамт нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг хийсэн юм. Харин хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний сувилагч Ж.Солонго нярайн сувилагч Б.Баярхүүгийн ээлжийн хуваарьт өдөр ажлын ачааллыг хуваалцан эмчлүүлэгч хүүхдүүдэд уян зүү тавих, эмчилгээ хийх зэргээр зөвлөн тусаллаа.
Энэхүү зөвлөн туслах ажил нь туршлагатай эмч мэргэжилтнүүд бусад ижил мэргэжилтнүүддээ туслах, тасаг хоорондын уялдаа холбоог сайжруулан харилцан суралцах зорилготой юм.
Мөн 2020-2021 оны улирлын томуугийн эмчилгээний удирдамж, ABID эрэмбэлэн ангилах яаралтай тусламжийн шүүгээг тус тус бэлтгэн төрөх тасгийн хамт олонд хүлээлгэн өгсөн байна.