Монгол улсын засгийн газрын 32-р тогтоол, Биеийн тамир спортын цогцолбор хөтөлбөрийг хэрэгжүүлэх “ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН – ЭРҮҮЛ МЭНД 2018” хаврын спартакиад амжилттай болж өнгөрлөө. Налайх Эрүүл мэндийн төв нь нийт 334 ажилчин албан хаагчдынхаа дунд жил бүр спортын 5 төрөлт тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хаврын спартакиад нь, 2018 оны 04 дүгээр сарын 06,07,14-ны өдрийн хооронд болж, 102 багц медалийн төлөө 14 тасгийн нийт 19 баг, тамирчид өрсөлдсөн юм. Баг, тамирчид 3 өдрийн турш шатар, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөг, буухиа гэсэн нийт 5 төрлөөр авхаалж самбаа, хурд хүч, оюун ухаанаа сорьж уралдлаа.
Тэмцээний шилжин явах цомыг Амбулаторын тасгийн баг, тамирчид хүртлээ.