Дүүргийн 2-р хороонд үйл ажиллагаа явуулдаг “Жулия” ХЭАА-н хамт олон нийгмийн хариуцлагаа эрхэмлэн коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж Налайх ЭМТ-д хандив өргөлөө.

Хандиваар агаар чийшүүлэгч 1, пульсоксиметр 1 ширхэг бэлэглэснийг ЭМТ-ийн дарга Л.Байгал өчигдөр амны хаалт, нярайн чихний халуун хэмжигчийн хамт Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд хүлээлгэн өгсөн юм.

Та бүхэнд хамт олныхоо болон бяцхан үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж, түмний талархлаар өргөжин, дэвжиж худалдаа, үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлж явахыг хүсье.