Таныг жирэмсэн байх хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ. Энэхүү тусламжийн хүрээнд жирэмсний явц болон таны хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт зэргийг хянадаг. 🩺
Та жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсний эхний саруудад мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, архаг өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр уг эмгэг сэдрэх, жирэмсэн үеийн хүндрэл үүсэхээс сэргийлж чадна. 👩‍⚕️
ТА ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАНДАА ЭРТ ОРООРОЙ👍