“Нэг хаалга-Нэг шинжилгээ” өнөөдөр дүүргийн 2 болон 8 дугаар хорооны иргэдийг шинжилгээнд хамруулснаар амжилттай үргэлжилж байна. Тус хороодын хамрагдвал зохих нийт иргэдийн 93.8 хувь нь шинжилгээнд хамрагджээ.
Өнөөдрийн үйл ажиллагааг ЭМТ-ийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, төрийн албаны 234 албан хаагчид зохион байгууллаа.
Иргэний үүргээ биелүүлж, шинжилгээндээ идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийлье.