Шинэ төрлийн коронавирус, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын нөөц хөрөнгөөс эмнэлгийн бүх мэргэжилтнүүдэд өндөр тунтай витамин С, амны хаалт, эмийн санд ариутгалын бодис, 20 хайрцаг тамифлю эмийг тус тус олголоо.

Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэгдсэн 630000 төгрөгийн үнэ бүхий тус амин дэм, эм, хэрэгслийг Дүүргийн засаг даргын орлогч, Коронавирустэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Х.Анхбаяр өнөөдөр Налайх ЭМТ-ийн удирдлагын багт гардуулж өглөө.

Тэрээр хэлэхдээ “Халдварын эрсдэлтэй нөхцөлд, болзошгүй тохиолдлын үед бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг нэмэгдүүлэх, тэдэнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нэн чухал гэж үзэн энэхүү санаачлагыг хэрэгжүүлж байна” гэлээ.