Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө,ЭМС-ын 2018 оны 05 сарын 16-ны өдрийн А/191 тоот тушаал“Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим програмыг нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу  Налайх дүүрэгт дархлаажуулалтын бүртгэл мэдээллийг цахим программыг 2018 оны 9-р сард хэвтрүүлэхээр  бэлтгэл ажлыг ханган  төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийг цахим програмд нэвтрүүлснээр

  • Дархлаажуулалтын хамралтын хяналт сайжирна
  • Тарьсан вакцины тун тус бүрийн хамралтыг ӨЭМТ, эмнэлэг тус бүрээр нь хянах боломжтой болно
  • Хүүхэд бүрийн вакциндаа бүрэн хамрагдсан эсэх товлол алдаж буй эсэхийг хянах боломжтой
  • Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн цоорхойг эрт илрүүлнэ
  • Дархлаажуулагдаагүй шалтгаануудыг хянах, хариу арга хэмжээ авах
  • Дархлаажуулалтын нэгжүүд дэх мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах
  • Хувь хүнд суурилсан хүн амын мэдээллийн сантай болно
  • Мэдээлэлд хийх дүн шинжилгээ сайжирна
  • Нотолгоонд суурилсан арга хэмжээ, шийдвэрийг гаргах боломжтой болно
  • Бусад тогтолцоотой холбогдож, мэдээлэл солилцох боломжууд бүрдэх юм.