Эрүүл мэндийн сайдын А/207, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/71 дүгээр тушаалын дагуу “Дархлаажуулалтын ээлжит 10 хоног”-ийг 2019 оны 05 сарын 15-25 –ны өдрүүдэд “Улаанбурханд цэг тавья” уриан дор зохион байгуулж байгаа билээ.
Тус 10 хоногийн хугацаанд дүүргийн Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, МСҮТөв, Ерөнхий боловсролын 9 сургуулийн 10-18 насны 5100 орчим хүүхдийг сургууль тус бүрээр байрлах 9 түр цэгээр болон дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байнгын дархлаажуулалтын цэгээр дархлаажуулж эхлээд байна.

Энхний өдрийн байдлаар “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, 109-р бага сургууль, “Голомт” цогцолбор сургуулийн нийт 1117 хүүхэд дархаажуулалтанд хамрагдлаа. Нийт хүүхдийн 21,9 хувийг дархлаажуулаад байна.

Иймээс иргэд, эцэг эхчүүд та бүхэн 2001-2009 онд төрсөн 10 –18 насны хүүхдээ улаанбурхан улаануудын эсрэг дархлаажуулалтанд идэвхитэй хамруулаарай!