2019 оны 05 сарын 15-25-ны өдрүүдэд “Улаанбурханд цэг тавья” уриан дор зохион байгуулж буй Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 10-18 насны хүүхдүүдийг хамруулж байгаа. Тус вакцинд Дүүргийн хэмжээнд нийт хамрагдвал зохих 5098 хүүхэд байгаа ба 2019 оны 05 сарын 22 ны өдрийн байдлаар 4739 хүүхэд вакциндаа хамрагдаж, дархлаажуулалт 93%-тай үргэлжилж байна. Улаанбурхан өвчний эсрэг НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ дуусахад 3 хоног үлдлээ. Иймээс иргэд, эцэг эхчүүд та бүхэн 2001-2009 онд төрсөн 10 –18 насны хүүхдээ улаанбурхан улаануудын эсрэг дархлаажуулалтанд идэвхитэй хамруулаарай!