Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээгээр тус эмнэлгээс ахин 18 иргэнээс халдвар илэрсэн тухай мэдэгдлээ. Ингэснээр тус эмнэлгээс нийт 20 тохиолдол бүртгэгдэж, халдварын шинэ голомт үүсээд байна.
Бүх шатлалын эмнэлэг эрсдэл өндөртэй орчин, тиймээс иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол ЭМБ-аар үйлчлүүлэхгүй байх, зайлшгүй шаардлагатай нөхцөлд хяналтын эмчээсээ утсаар зөвлөгөө авах, үзлэгийн цагийг утсаар урьдчилан авч үйлчлүүлнэ үү!
Амны хаалтаа тогтмол зүүж, 1.5-2 метрийн зай барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөхийг уриалж байна.
Хариуцлагатай, хүлээцтэй байж, Халдварыг хамтдаа давцгаая