Налайх дүүрэгт Коронавирусын нэг тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг сувилагч бөгөөд нөхөр хүүхдийн хамт ХӨСҮТ-рүү тусгаарлаад байна.
Мөн тухай иргэний ойрын 3 иргэний хавьтлыг шуурхай тогтоож хяналтандаа авсан бөгөөд дам хавьтлуудыг өнгөрсөн шөнө мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж илрүүлэн тогтоогоод хяналтанд аваад байна.
Иймд иргэд та бүхнийг айж сандралгүйгээр, албан ёсны эх сурвалжаас үнэн бодит мэдээллийг авч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, аль болох гэрээсээ гарахгүй, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна.