Энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа.
Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна.
Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх, гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.