Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт эрчимтэй нэмэгдэж, ДЭМБ-ын гишүүн 195 орныг бүхэлд нь буюу 195 орны нутаг дэвсгэрт тархаад байна.
Манай улсын 9 иргэн тус халдвараар өвчилсөн нь тогтоогдож, нийт 10 тохиолдол болоод байгаа. Хэдийгээр гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч сэжигтэй тохиолдлууд нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ өдөр бүр мэдээлж байна.
Мөн өвчний тархвар зүйн олон улсын эрдэмтэн, судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тархалт цаашид ч үргэлжлэх хандлагатайг сануулсаар байна.
Иймд иргэд та бүхнийг гараа угаах, олон нийтийн газраар явахгүй байх, амны хаалт зүүхээс гадна бие биенээсээ 2 метрээс багагүй зайд харилцснаар халдвар авах, тараах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой болохыг ДЭМБ-аас зөвлөж байна.

ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.