Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, дүүргийн Засаг даргын 2015 оны 05 сарын 21-ний өдрийн А/128 тоот захирамжын хүрээнд, Биеийн тамир спортыг хөгжүүлэх, аж ахуй нэгж, албан байгууллагын иргэдийг спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх зорилгоор, Нийслэл хот байгуулагдсаны 378 жилийн хүрээнд зохион байгуулж буй аж ахуй нэгж албан байгууллагын дундах гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 10 сарын 20-ны өдөр Уул уурхайн аврах спорт хорооны зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмэгтэй баг амжилттай оролцож 3-р байр эзэлж, хүрэл медал болон мөнгөн шагналаар шагнууллаа.