Налайх ЭМТ-ийн Аж ахуй, тоног төхөөрөмжийн тасгийн слесариуд хуримтлал үүсгэн 3 ширхэг зайнаас халуун хэмжигч авч, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тэд хэлэхдээ: “Бид ярилцаад энэ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хамгийн хэрэгцээтэй бөгөөд дутагдалтай байгаа гэж сонссон халуун хэмжигчийг өөрсдийн боломжоор авч өгч, коронавирусээс сэргийлэх ажилд хувь нэмэр болох зорилготой” гэлээ.
Харин дарга Л.Байгал тэдэнд хандан: ” Энэ бол хариуцлага юм. Халдвараас сэргийлэхэд хүн бүрийн үүрэг, оролцоо чухал байгаа цаг үед сэтгэл нэгдэж, сайхан санаачлага гаргасанд та бүхэндээ талархаж байна. Олон хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэ аппаратаа зориулах болно” гэв.
Сэтгэл, зүтгэлээ нэгтгэн сайхан санаачлага гаргаж, бусдад үлгэр дуурайлал болсон та бүхэндээ болон гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлж, сайн сайхныг хүсье.

Хамгийн гоё нь ЗӨВ ХАНДЛАГА ХАЛДВАРЛАДАГ
ХҮН БҮХЭН ЭРҮҮЛ БАЙГ
Эерэг хандлагыг түгээе