Эрүүл мэндийн яамны дэвшүүлсэн 1:2 зорилтыг хэрэгжүүлэх, сувилагчийн нөөц хангалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулиас төгсөгчдийг ажлын байраар хангах, шууд ажлын байртай болгох зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ажил олгогчдын уулзалт-2019” энэ сарын 08 ны өдөр Сувилахуйн сургуульд боллоо. Тус уулзалтанд ЭМЯам, ЭМХТ, НЭМГ-ын холбогдох албаны хүмүүс оролцож салбарын бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, зорилтууд болон цаашдын үйл ажиллагааны талаар мөн танилцуулсан юм.
ЭХЭМҮТөв, ХӨСҮТөв, Амаржих газрууд, УБ Сонгдо, Интермед, Грандмед … зэрэг улсын болон хувийн хэвшлийн 21 байгууллага хүрэлцэн ирсэн тус үйл ажиллагаанд Налайх ЭМТөв оролцож төгсөгчдөд товч танилцуулга, мэдээлэлээ хүргэлээ.
Мөн өдөрлөгийн хүрээнд байгууллага бүр онцлог давуу талыг тусгасан дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сул ажлын байрыг танилцуулах, сувилагч болон эмнэлгийн тусгай мэргэжилтний нөөц бүрдүүлэх бүртгэлийн ажил, тусгайлан уулзах, байгууллагаа сурталчилах, гарын авлага тараах зэрэг үйл ажиллагаа боллоо.