“Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу?” өдөрлөг зохион байгууллаа.

                                                                                                                                                              Налайх дүүрэг

Зам тээврийн шалтгаант осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад иргэн бүрийн оролцоог чухалчилсан “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг энэ сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт зохион байгууллаа.

Өдөрлөгт эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд болон хийн дасгал аэробекийн ахмадын хамтлагийнхан эмнэлгийн ойролцоох авто замуудын дагуу жагсаж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар болон эцэг эх, асран хамгаалагч нарт үүрэг хариуцлагаа ухамсарлахыг сануулан,  хүүхдийн осол, гэмтэлд өртөж байгаа шалтгаан нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий сургалт, сурталчилгааны гарын авлага зөвлөмжийг тарааж явуулын мэдээлэл, сурталчилгаа хийж үйл ажиллагаанд нэгдлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь Осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах, иргэд олон нийтийн оролцоог хангах, аюулгүй орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Осол гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж олон нийтийг бага насны хүүхдийг осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.